2020.08.20
Улстөр
Ц.Туваан: Парламент хууль батлах, тогтоох эрх мэдлээ хадгалж ажиллах ёстой
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2020.08.20/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
“Хоригийг хүлээж авах нь зүйтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн гэж Үндсэн хуульдаа оруулсан. Тэгвэл хууль санаачлах эрх дээр нь хязгаарлах заалт оруулсан нь логикгүй санагдаж байна. Олон ард түмний саналаар гарч ирсэн хүн тэднийхээ асуудлыг шийдэх хууль санаачлах эрхгүй байх нь буруу юм.
78 хууль санаачлах субъект байна. Тэдний хууль санаачлах эрхийг оролдохгүй байж болдоггүй юм уу? Эрх нь нээлттэй байж л байг. Хязгаар тавих ямар шаардлага байгаа вэ? Хууль санаачлаад батлах эрх нь Хууль тогтоох дээд байгууллагад нь байгаа шүү дээ. Засгийн газрын эрх мэдэл, боломж нь байна гэж байна. Аль хэдийн энэ нь Парламентын гишүүдийн хууль санаачлах эрхэд халдаад эхэлсэн гэдгийг харуулж байна. Цаашид УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийг эргэн харах шаардлага бий болсон гэж үзэж байна.
УИХ-ын тухай хуулийн 32 дугаар зүйлээс Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг нь хязгаарласан Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд .... заасныг авчихвал асуудал шийдэгдэнэ. Тиймээс үүнийгээ шийдээд явах нь зөв.
Эцэст нь парламентын гишүүдийн хууль тогтоох эрх мэдлийнхээ хүрээнд хоригдсон заалтуудыг онцгой анхаарч ажиллахгүй бол бид хууль санаачлах гэж олон даваа давдаг. Гэтэл бусад субъект нь хялбар санаачлаад яваад байдаг энэ тогтолцоог өөрчлөх шаардлагатай болжээ. Санаачлах эрх нь 78-даа нээлттэй байг, батлах эрхээ парламент хадгалаад явах нь зүйтэй.”
Түүний асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Ардчилсан намын X их хурал эхэллээ
2020.12.18
АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна
2020.12.17