2020.10.22
Эдийн засаг, Худалдаа

Ц.Туваан: Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг хөдөө аж ахуйн биржийн салбарт байршуулвал ач холбогдолтой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.22/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:
 Нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хугацаанд нэлээд өндөр хувиар бууруулах төсөл оруулж ирж байгаа юм байна. Үүнээс хэдэн төгрөгийн зөрүү гарах вэ? Сан дээр хүндрэл үүсэх үү?
  • Малын хөлийн татварыг авах нь зөв. Малын тоо толгой маш их ихэссэн. Үүнтэй холбоотойгоор бэлчээр цөлжсөн, зуншлага муудсан. Одоо маш их отор нүүдэл явж байна. Малын толгой дээр татвартай болгож түүнийг нь орон нутгийн санд нь үлдээж байгаа нь зөв гэж дэмжиж байна.  Бэлчээрийн тухай хууль дээр зөвлөлдөх санал асуулгыг 11 сард зохион байгуулаад түүний дараа хууль руугаа оръё гэж байгааг дэмжиж байна. Малын хөлийн татварыг тэр үед  нь уялдуулж гаргах байх. Энэ татвар нь бүсчилсэн байдлаар, малын төрлөөс хамаарсан байдлаас гээд олон хувилбартай явах байх гэж бодож байна.
  • Хөдөө орон нутгийн малчдын малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг яах вэ гэдэг тал дээр санаа зовж байна. Энэ хөрөнгөний тодорхой хувийг түүхий эдийн анх шатны суман дээр байгуулах агент, хөдөө аж ахуйн биржийн салбар байгуулах тал дээр оруулж өгвөл ач холбогдолтой болох байх. 
  • Удахгүй улсын аварга, улсын сайн малчдын шалгаруулалт дээр оны эцсээс эхлэн материалаа авч эхэлнэ. Үүн дээр малын тоо толгой гэхээсээ малын чанарыг оруулдаг шалгаруулалтыг оруулаад явбал зүгээр байх. 
Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ