http 16

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ дахь Ардчилсан намын бүлэг "мөнгөний бодлого"-ыг буруушаав
2020.11.05
Улстөр

УИХ дахь Ардчилсан намын бүлэг "мөнгөний бодлого"-ыг буруушаав

Өнөөдөр /2020.11.05/ УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан өглөө 09.00  цагт эхэллээ. Чуулганы хуралдаанд УИХ дахь Ардчилсан намын бүлэг мөнгөний бодлогын алдааг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд “Монгол Улсын хүн бүр 27 сая төгрөгийн өртэй”, “Тэвчиж болох зардлаа тана”, “Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө гэж л бий” гэх зэрэг бичигтэй самбар өөр өөрийн ширээн дээрээ байрлууллаа.

Түүнчлэн төгрөгийн ханшийн уналтыг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнээр илэрхийлсэн үзэсгэлэнг чуулганы хуралдааны танхимын үүдэнд гаргасан байна.

Үүнээс харахад 2016 онд кг цагаан будаа 2400 төгрөг байжээ. Өнөөдөр ийм хэмжээний мөнгөөр ердөө 0.65 кг цагаан будаа авч болохоор байна.

Мөн онд нэг л сүү 2176 төгрөг, одоо дээрх мөнгөөр 0.68 литр сүү худалдан авна. Элсэн чихэр 1561 төгрөг, 2020 онд 0.52 кг элсэн чихэр буюу талыг нь худалдан авахаар байгааг үзэсгэлэнгээр харуулжээ.

ШИНЭ МЭДЭЭ