МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.06
Улстөр

Ц.Туваан: Өмнө нь хийж байсан ажлаар нь ялгаварлаад томилохгүй байх буруу жишиг тогтож байна

УИХ-ын өнөөдрийн \2020.11.06\  нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн талаарх танилцуулгыг сонсож байна.

Нэр дэвшигчийн танилцуулгыг сонссоны дараа УИХ-ын гишүүд ШЕЗ-ийн дарга болон нэр дэвшигч нараас асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

"ШЕЗ болон байнгын хорооноос асууя. Уг нь 2 хүнийг нэр дэвшүүлж байгаа асуудал анх орж ирсэн. Гэтэл чуулганы хуралдаанд 1 хүнийг нь танилцуулж байгаа учир шалтгаан юу вэ? Нөгөө хүнийх нь асуудлыг хэзээ хэрхэн хэлэлцэх учиртай вэ?

Ц.Цогт нэр дэвшигчээс асууя. дээд шүүх дээр гацаатай асуудал үүсдэг. Өнөөдөр яг ийм асуудал үүссэн. Танилцах гэдгийг яаж ойлгох вэ? цаашаа яаж шийдэх юм бэ гээд гацаж байна. Үүнийг хэн тайлбарлах вэ? Дээд шүүх тайлбар гаргахаа больсон. хэн тайлбар гаргах юм бэ?

Нөгөө нэр дэвшигчийг бол мэдэхгүй, танихгүй. нэг хүнийг нь дээр дооргүй магтаж магтаад явуулаад нөгөө хүнийг нь улс даяар банкных гэж цоллоод сонгох сонгох эрхээр нь лгаад байж болох юм уу? тэр хүний нэг байгууллагад ажиллаж байсныг нь яриад л үүнээс цааших томилгоонууд дээр жишиг болоод явах нь л дээ. Анхнаасаа тэр хуульд байгаа шалгуурыг нь хараад хангахгүй байсан юм бол ШЕЗ яах гэж оруулж ирссэн юм бэ?

Аливаа томилгоонд тухайн хүний өмнө нь хийж байсан ажлаар нь цоллоод дэмжих дэмжихгүй нь шийдэгдээд байдаг жишиг тогтох эрсдэлтэй асуудал үүсэж байна шүү."

Түүний асуултанд ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ