2020.12.03
Эдийн засаг, Худалдаа
Ц.Туваан: 9000 өрхдөө хуваахад нэг өрхөд ойролцоогоор 800.000 төгрөг оногдохоор мөнгө байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан асуулт асуулаа:
Энэ зээлээр төсвийн алдагдал нөхөхөөр болчихлоо. Төсвийнхээ доторх шаардлагагүй, хойшлуулж болох зардлыг царцаагаад, танаад өгөөч гэж ярьсан. Зарцуулалтыг нь төсвийн алдагдал нөхөхөөр биш нийт 9000 өрхдөө хуваагаад үзэхэд нэг айл өрхөд ойролцоогоор 800.000 төгрөг оногдохоор мөнгө байна. Ийм зүйлд зарцуулах саналыг хэлж байна.
Цар тахлын эсрэг 4-р сарын 29-нд батлагдсан хууль дотор заагаад өгсөн. Засгийн газраас авах арга хэмжээ 7.1.2 цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх гээд эрх зүйн заалт нь байна. 7.1.5-д цар тахлын үед хорио цээр хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуй нэгж, байгууллага, цалин орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэгийг үзүүлэх. Энэ батлагдсан хуулиа хэрэгжүүлье. Энэ цар тахлын үед өрх айлуудынхаа орлогыг дэмжиж өгье. Аж ахуй нэгжүүдэд энэ нь хөрөнгө оруулалт болж очих ач холбогдолтой. Бүр болохгүй бол эрүүл мэндийн салбар руу, эсвэл Хөдөө аж ахуйн салбар руу энэ мөнгийг оруулмаар байна. Тэгэхгүй бол төсвийн цоорхойг нөхөөд өнгөрч болохгүй. Тэгэхээр ийм боломж байна уу?
Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.
Ковид-19-тай холбоотой энэ зээлийг Засгийн газар 5-р сараас эхэлж хөөцөлдсөн байгаа. Бид эндээс найман арга хэмжээг нэг бүрчлэн санхүүжүүлэхээр тохиролцсон байна.
ШИНЭ МЭДЭЭ
Ардчилсан намын X их хурал эхэллээ
2020.12.18
АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна
2020.12.17