2020.12.04
Эдийн засаг, Худалдаа
Ц.Туваан: Мөнгө байна ороод ирсэн. Одоо иргэддээ өгөх цаг болсон
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.04\ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Энэ бол ковидын үеийн биш төсөв учраас хоригийг дэмжиж байгаа. Манай эрх баригчид МАН-ын гишүүд рүү тойргийн чинь сонгогчид, аж ахуй нэгжүүд ярихгүй байгаа юм уу? Энэ бол улс төржөөд байх биш дайн байлдааны цаг үе ирсэн учраас яригдаж байгаа зүйл юм. Бид нар маш их эрх мэдлийг Засгийн газарт өгсөн. 5.1 их наяд ямар ч тендер янз бүрийн асуудалгүй шууд зарцуулах боломж өгсөн. Дээр нь хандиваар орж ирсэн 700-800 сая ам.долларын асуудал байна. Одоо болтол тайлан тайлагнаагүй явж байгаа.
Иргэдийн амьдрал маш их доройтож байна. 30 хувийн ядуурал 50 хувь руу шууд орчихлоо. Өдрийн орлогоор амьдарч байгаа иргэдийн амьдрал тун хүнд болсон. Иргэд өлсөж, даарч, цөхөрч байна. Нийт аж ахуй нэгжүүд 20 хувь нь л цалингаа тавьж чадаж байна. 30 хувь нь дөнгөн данган 50 хувийг тавьж байна. Үлдсэн 50 хувь нь цалингаа огт тавьж чадахгүй байна. 150.000 иргэн орлогогүй болсон.
Өнөөдрийн байдлаар халдвар нэмэгдээд явбал 430.000 -500.000 иргэн ажилгүй болно гэсэн нөхцөл байдал үүсчихээд байна. Тэгэхээр хориг дээрээ анхааралтай хандахыг хүсэж байна. Мөнгө байна ороод ирсэн. Одоо иргэддээ өгөх цаг болсон.
Түүний асуултанд Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хариуллаа.
20 хувийг бүхэлд нь тавьсан. Энэ жил 2021 оны төсөв дээр зардал талаас нь харвал 13.6 их наяд байгаа. Үүний 20 хувь нь 2.8 их наяд байгаа. Та бүхний ярьж байгаа хөрөнгө оруулалт нийтдээ 1.4 их наяд байна. Бэлэн байдлыг хангах ёстой тусгай чиг үүргийн байгууллагуудын санхүүжилтээс нэг төгрөг ч хасаж болохгүй. Үүнээс хасч болохгүй болхоор 2.8 их наядыг хааш нь шингээх вэ?
ШИНЭ МЭДЭЭ
Ардчилсан намын X их хурал эхэллээ
2020.12.18
АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна
2020.12.17