2020.12.11
Улстөр

Ц.Туваан: Баруун чиглэлийн төмөр замын ажил ямар шатанд яваа вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

"Хуулийн төслийг дэмжиж байна. Цагаа олсон төсөл учраас түргэн батлаад хэрэгжүүлээд явах ёстой. Одоогоор санхүүжилт нь хангалтгүй байгаа төслүүд юу байна вэ? хөдөө орон нутаг зүүн аймгуудын чиглэлийн төмөр замын трасс батлагдаад явж байгаа юм байна. Баруун тийшээ тавих ажил ямар шатандаа явж байна вэ?"

Түүний асуултанд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ