2020.12.30
Улстөр
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ажлын хэсэг үргэлжлүүлэн хэлэлцлээ
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 2020 оны 12 сарын 23-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд цахим, танхим гэсэн хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан билээ.
Харин ажлын хэсгийн хурал 12-р сарын 29-ны мягмар гарагт ХНХЯ-ны байранд үргэлжиллээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хороо болон чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хурал өчигдөр үргэлжилж, хуулийн төслийн 5-9 дүгээр зүйлийг авч хэлэлцлээ.
Хуралд УИХ-ын ажлын хэсгийн гишүүд болон ХНХЯ, Ажил олгогч, Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл оролцов.
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан уг ажлын хэсгийг Ц.Мөнх-Оргил гишүүн ахалж байгаа бөгөөд гишүүдээр УИХ-ын гишүүн С.Чинзориг, Л.Энх-Амгалан, М.Оюунчимэг, Б.Баярсайхан, А.Адьяасүрэн, П.Анужин, Б.Жаргалмаа, С.Ганбаатар, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Ж.Чинбүрэн нар ажиллаж байгаа юм.
ШИНЭ МЭДЭЭ
Ардчилсан намын X их хурал эхэллээ
2020.12.18
АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна
2020.12.17