2025.05.23

Ж.Баясгалан: Нүүрсний үнэ буурах төлвөөс үүдэж инфляц төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байх эрсдэлийг тооцсон уу?

УИХ-ын чуулганы /2025.05.23/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлд 2026 онд 7 хувь, 2027 онд 6,4 хувь, 2028 онд 6 хувьд хүрэхээр төсөөлсөн. Харин Төсвийн тогтортой байдлын зөвлөлөөс инфляцыг 2026 онд дунджаар 8,2 хувь, 2027 онд 7,2 хувь, 2028 онд 6,8 хувийн төсөөллийг гаргасан байна. Одоогийн байдлаар 2024 оны төсөлд инфляци 9,2 байсан бол 2025 оны 4-р сарын байдлаар 8,6 хувьтай байна. Засгийн газар инфляцыг Хүнсний хувьсгал хөдөлгөөн, Атрын-4, Тариалангийн тогтвортой хөгжлийн аян зэрэг эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэх, дотоодын хүнсний үйлдвэрлэлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийн үр дүнд хүнсний үнэ саарч, инфляцын дарамт буурахаар тооцсон. Мөн гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн алдагдлыг хязгаарлахад чиглэсэн бодлогын нөлөөгөөр инфляцыг үргэлжлүүлэн буулгахаар төлөвлөжээ. Үүнтэй холбогдуулан дараах 2 асуултыг асууя.

1. Инфляцын түвшинг тооцож гаргахдаа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан зөрүүтэй байсан инфляцын төсөөллийг хэрхэн харгалзаж үзсэн бэ?

2. 2025 онд манай улс 83 сая нь нүүрс экспортолж дунджаар 105 ам.доллараар тооцоолсон. Гэтэл одоо үнэ унасан, экспорт саарсан, дэлхийн зах зээл дээр одоогийн байдлаар 97 ам.доллар байна. Тэгэхээр энэ үзүүлэлт буурсан байна. Монголбанкны зүгээс Хятадын эдийн засаг ирэх жилүүдэд саарахтай холбоотойгоор нүүрсний үнэ 2026 он хүртэл унана гэсэн мэдээлэлтэй байгаа. 2023 онд 117 байсан нүүрсний үнэ, 2024 онд 101, 2025 онд 80, 2026 онд 75 орчим байна гэсэн таамаг бий. Нүүрсний үнэ буурч байгаатай холбоотой гадаад валютын нөөцийн хэмжээнд нөлөөлж улмаар инфляц төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй болох эрсдлийг тооцсон уу? Энэ дээр ямар бодол, тооцоотой байгаа вэ?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан асуулаа.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн