Ж.Батжаргал: Бид хаашаа яваад байна, туурга тусдаа улс  үйлдвэрлэгч, баялаг бүтээдэг, бүтээмж нь өсдөг, өөрийнхөө зах зээлийг хамгаалдаг байх ёстой
2025.05.16

Ж.Батжаргал: Бид хаашаа яваад байна, туурга тусдаа улс үйлдвэрлэгч, баялаг бүтээдэг, бүтээмж нь өсдөг, өөрийнхөө зах зээлийг хамгаалдаг байх ёстой

УИХ-ын чуулганы /2025.05.16/-ны өдөр Засгийн газраас 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Батжаргал.

Бид төсвийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээ хэлэлцэж байгаа. Улс орны эдийн засаг, нийгэм, төсвийн үндсэн үзүүлэлтүүд нь хоорондоо уягдаж орж ирдэг. Үүн дээрээ тулгуурлаж бид төсвөө боловсруулдаг. Тийм учраас зөвхөн хязгаар юм гэж ярих ч илүүц л дээ. Тийм учраас бид юмаа зөв харах, тухай ойлголт байгаад байгаа юм. Бид амаргүй цаг хугацааг туулж байна. Үнэндээ эдийн засгийг бүрдүүлж байгаа салбарын маань гол эрдсүүдийн үнэ дэлхийн зах зээл дээр өмнөх жилээсээ 20-30%-аар буурчхаад байж байна. Олон улсын байгууллагууд энэ нөхцөл байдлыг ажиглаад, энэ ер нь бараг тогтвортой хадгалагдах юм байна гэж дураад байна. Гэтэл бид эдийн засгийнхаа өсөлтийг,тэр тусмаа гол эдийн засгийг бүрдүүлж байгаа салбарынхаа өсөлтийг бараг 10 орчим хувьтай тооцоод явж байгаа. Төсвийн орлогоо үүн дээрээ дүйцүүлээд тооцчихож байгаа явдал хэр бодитой байх бол?

Үүн дээр нэг тодорхой тооцооллын талаас, баримталсан зарчим талаас нь анхаармаар байна. Төсвийн хүрээний мэдэгдэлдээ татварын орчноо төсөөлж орлого тооцолт хийгдсэн. Энэ өөрчлөлтийн ерөнхий зарчмын талаар төсвийн хүрээний мэдэгдлийг дагуулж танилцуулах, бараг хуулийн төсөл нь орж ирмээр байгаа юм. Төсвөө дагаж орж ирдэг биш, хүрээний мэдэгдлээ дагаж орж ирдэг байж сая бодит байдал хангагдах ёстой. Энэ тал дээр ямар бодол санаа, байр суурьтай байна. Дараагийн нэг зүйл худалдааны дайн эдийн засгийн хоригт авагдчихсан гол улс орнуудтай, бид худалдааны бараг 100%-ийн хамааралтай байгаад байгаа. Энэ нь манай эдийн засагт, төсөвт сүүдрээ өгөөд байгаа. Гол эрдсүүдийн үнэ унаж байгаатай холбоотой. Гэвч нөгөө талд бас энэ сорилтыг боломж болгох зүйл байхгүй юу гэдэг асуудал байна.

Бид дэлхийн улс орнуудад худалдааны дайнаар дамжуулж том хэмжээний тариф авчхаагүй улс. Тэгвэл бид яагаад юм гаргаж болохгүй байна вэ? Үүнийг дагуулж энэ тал дээр бодож, тооцож байгаа үзүүлэлтүүд байна уу? Дараагийн нэг зүйл нь бид хаашаа яваад байна? Энэ туурга, тусдаа улс гэдэг чинь үйлдвэрлэгч байх ёстой. Баялаг бүтээдэг, бүтээмж нь өсдөг байх ёстой. Өөрийнхөө зах зээлийг хамгаалдаг байх ёстой юм шүү дээ. Гаалийн албан татвар гэж ярина. Энэ татвар дотоодынхоо зах зээлийг хамгаалж, дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжиж, эдийн засгаа өсгөдөг, ажлын байраа нэмэгдүүлдэг, амьдралын чанараа сайжруулдаг татвар. Гэтэл үүнийг бүгдийг нь байхгүй болгож байна. Гурил, цемент дээрээ байхгүй болголоо дээр нь наадаг, угаадаг, баяжуулдаг салбарууд бүгд тэг зогсолт хийчихсэн байж байна. Дээр нь томоохон бүтээн байгуулалтууд дээр дотоодын гүйцэтгэгч нар шалгуур хангахгүй байна.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа