Д.Ганмаа: Эрүүл мэндийн салбарт ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа:
Нэгдүгээрт,
Эрүүл мэндийн салбарт ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
Хоёрдугаарт,
Одоо байгаа эрүүл мэндийн нөхцөл байдлыг юу гэж дүгнэж байгаа вэ? Эрүүл мэндийн салбарын асуудлын гол шалтгаан нь эрүүл мэндийн гол сууриар нь харж чадаж байгаа юу? Яагаад гэвэл бүтээмжид суурилсан, гүйцэтгэлээр цалин хөлсийг олгодог болно гэж ярьж байгаа нь суурь шалтгаанаа арилгаагүй цагт хэрэгжихгүй. Тийм учраас эмч, эмнэлгийн ажилчид, мэргэжилтнүүдээ цалин, нийгмийн асуудал гэдгээ яаж шийднэ гэж харж байгаа вэ?
Гуравдугаарт,
Нэр дэвшигчийн хэлж байгаа үгнээс сэтгэлд ойр, чихэнд чимэгтэй сонсогдож байгаа нь “Хүний хөгжлийн Мега төслийг хэрэгжүүлнэ. Хүний хөгжил буюу эрүүл мэнд, боловсрол, Монгол хүн гэсэн үнэт зүйл дээр тулгуурлана” гэж ярьсан нь сайхан сонсогдлоо. Үүнд нийгмийн салбар буюу боловсрол, эрүүл мэнд, орлогын тэгш бус байдалтай хүнс шим тэжээлийн асуудал, эцэг эхийн орлогын байдлаас хамаарсан боловсролын тэгш бус байдал, эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй энэ асуудлыг яаж шийдэх вэ? Бодитойгоор үүнийг арилгахын тулд ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
Дөрөвдүгээрт,
2030 оны 17 дугаар нэгдүгээр хэсэгт тогтвортой хөгжилд 15 хувь ядуурлыг бууруулна гэсэн амлалт байгаа нь холбогдож байгаа. Эдгээрээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ зэрэг асуудлаас гадна тодорхой хувиар яаж бууруулах боломжтой вэ?
Тавдугаарт,
Мэргэжилийн салбар салбарын төлөөллийг оруулж ирсэн нэр дэвшигч, өмнөх дарга нартай хамтарч хийсэн бодлогын хүрээндээ мэргэжил мэргэжлийн төлөөлөл, жагсаалын төлөөлөл, тойргийн зовлонгүй Монгол Улсыг бүтнээр нь харах боломжтой төлөөллүүд орж ирсэн. Зарим нь салбар салбартаа реформ хийх гэж зориглож орж ирсэн төлөөллүүд байгаа. Эдгээр төлөөллийг гадаадад суугаа Монголчууд орж ирж ажиллаж боломж байна уу? Суурь байна уу? Эдгээр хүмүүсийн үр ашгийг яаж гаргаж байна? Сонсож, мэдэрч байна уу? Гэдэг дээр харж байгаа гэдэгт итгэлтэй байна. Эдгээр иргэдтэй хэрхэн хамтарч ажиллах уу? Жишээ нь: Шалгуур үзүүлэлт, үр дүнгийн хэмжүүр, үр ашиггүй байдал гэдгийг ярьсан боловч бодитой өөрчлөлт шинэчлэлт харагдахгүй байгаа.
Зургаадугаарт,
Татвар, НӨАТ, ХХОАТ, нийгмийн аж ахуй татвар, НДШ-ыг бууруулах тал дээр ямар бодлого арга хэмжээ авах вэ?