Жил бүрийн 11 сарын 14 ны өдөр Их эзэн “Чингис хааны өдөр”-ыг бүх нийтээр амарч, тэмдэглэхээр боллоо
УИХ-ын гишүүн М.Энхболд, өнгөрөгч долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанд санамсаргүй “унасан” санал хураалтыг эргэн харж үзэх талаар саналаа хэлсэн юм.
Тэр нь “улс тунхагласны өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг тэмдэглэх тухай” асуудал байв.
Уг тэмдэглэлт өдрийг хэвээр үлдээх, гэхдээ амралтын өдөр байсныг нь болих тухай “унасан саналыг босгох”-оор санал хураалтыг өнгөрөгч Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр 3/2-оор дахин явуулсан ч мөн л дэмжлэг аваагүй билээ.
Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр бас дахин яригдаж байгаа тул УИХ-ын дарга З.Энхболд ийм боломж байгаа эсэхийг тодруулж, УИХ-ын Тамгын газрын хуульчдад хандан хариулт өгөхийг хүссэн.
УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар “дахин санал хураалт” байхгүй гэдэг хариулт ирсэн.
М.Энхболд гишүүн: 11 сарын 26-ны өдрийг баяр ёслол, амралтын өдөр хэвээр үлдээх хэрэгтэй
С.Баярцогт гишүүн: NASA-д ажилладаг Монгол инженер залуу өнгөрсөн 2000 жилийн календарь надруу явуулсан
Санаачлагч гишүүдийнхээр бол “өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Их эзэн “Чингис хааны өдөр” гэх. Энэ өдөр нь өнөө жил арваннэгдүгээр сарын 14-нд тохиож байгаа юм байна. Цаашид “өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн” нь яг л цагаан сар шиг нааш цаашаа сар орчмын хэлбэлзэлтэй байх аж. “Чингис хаан” одонг мөн энэ өдөр олгож, урамшуулдаг байх юм байна.
“Чингис хааны өдөр”-тэй байх, энэ нь Монголын бахархал. Энэхүү бахархалт, хүндэтгэлт өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар болов.