Гуравдугаар сарын 18-ны өдөр “Монгол цэргийн өдөр”  болж өөрчлөгдлөө
2011.02.10

Гуравдугаар сарын 18-ны өдөр “Монгол цэргийн өдөр” болж өөрчлөгдлөө

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Э.Бат-Үүл нарын энэ хуулийн санаачлан өргөн барьсан юм.

2003 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар 3 дугаар сарын 18-ны өдрийг “Зэвсэгт хүчний өдөр” гэж бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсны дагуу жил бүр тэмдэглэдэг. Гэвч энэхүү өдрийг зөвхөн батлан хамгаалах салбарын хэмжээнд тэмдэглэдэг нь зарим талаар учир дутагдалтай юм гэж эрхэм гишүүн үзэж байгаагаа илэрхийллээ. Цэрэгт алба хаасан, хаах бүх нийтийн баяр гэхээсээ илүүтэй зөвхөн Зэвсэгт хүчиндээ алба хааж буй цэргийн алба хаагчдын баяр гэж ойлгогддог. Ингэснээр зөвхөн салбарын хэмжээнд тэмдэглэдэг баяр нь тангараг өргөж цэргийн алба хаасан, хаах нийт иргэд уг баярын гадна үлдэж байгаа нь зохисгүй байна гэж үзжээ. Нөгөө талаар, цэргийн алба хаах хүсэл эрмэлзэлтэй залууст цэрэг-эх оронч хүмүүжил олгох, түүгээрээ бахархах ач холбогдолтой байх юм гэж тэрбээр үзэж байгаа ажээ.

 

Иймээс батлан хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй, оруулах, тангараг өргөж цэрэгт алба хаасан, хаах бүх нийтийн баяр болгох үүднээс “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн 5.1.2-ын “Зэвсэгт хүчний өдөр” гэснийг “Монгол цэргийн өдөр” болгон өөрчлөх тухай асуудлыг боловсруулсан байна

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.