С.Бямбацогт: Төрийн далбааг ажлынхаа өрөөнд, гэрийнхээ хойморт залах уриалга гаргалаа
2011.07.10

С.Бямбацогт: Төрийн далбааг ажлынхаа өрөөнд, гэрийнхээ хойморт залах уриалга гаргалаа

Өнөөдөр төрийн далбааныөдөр. УИХ-ын гишүүнС.Бямбацогт, Ж. Сүхбаатар,Н.Батбаяр, Ц.Дашдоржнар Төрийн далбааны тухайхуулийг 2008 онд санаачлан2009 онд батлуулсан билээ.Парламентад орж ирээдудаагүй байгаа төрийнтүшээдийн анхны хууль байв.Үүнээс хойш жил бүрийндолоодугаар сарын 10-ныөдрийг Төрийн далбаандхүндэтгэлүзүүлэх өдөр болгонхуульчилсан билээ. Энэ талаархуульсанаачлагчдын нэгС.Бямбацогтоос заримзүйлийгтодруулсан юм.

-Шинэхэн гишүүдийн анхлан санаачилсан хууль нь Төрийн далбааны тухай байсан. Өнөөдөр тэрхүү өдөр тохиож байна. Сэтгэгдэл өндөр байна уу?

-Миний бие парламентад сонгогдоод удаагүй байхдаа нэр бүхий гурван гишүүнтэй хамтран энэхүү хуулийг санаачлан, батлуулж байлаа. Хуульд жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэх юм. Гэхдээ энэ жилээс эхлэн Монгол Улс тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа зөвхөн нэг өдөр хүндэтгэл үзүүлээд өнгөрөх биш айл өрх, албан байгууллага болгон хоймроо залж, үргэлж дээдэлж байгаасай гэж иргэддээ уриалмаар байна. Мөн Ерөнхийлөгчийг ийм зарлиг гаргаасай гэсэн санал гаргасан. Өмнөх хоёр Ерөнхийлөгчийн нэг нь "Монголын нууц товчоо"-г, нөгөөх нь морин хуурыг айл бүхэн хоймроо залж дээдлэхийг зарлиг болгосныг иргэд мэднэ. Үүнтэй адил өнөөгийн ардчилсан Ерөнхийлөгч зарлиг гаргаасай гэж уриалж байгаа юм.

-Уриалгад чухам юу гэж бичсэнийг сонирхож болох уу?

-Төрийнхөө далбааг ажлынхаа өрөөнд, гэрийнхээ . хойморт залъя гэсэн гарчигтай. Жил бүрийн долоодугаар сарын 10 бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, мандан бадрахын бэлгэ тэмдэг болсон Төрийн далбааны өдөр. Эх орны хилийн баганаас Эверестийн ноён оргил, Төрийн ордноос НҮБ-ын шилтгээн, Олимпийн тэнгэрээс огторгуйн уудамд тусгаар Монгол Улсын алтан соёмбо асаатай төрийн далбаа залагдан намирч, өргөгдөн мандаж ирсэн билээ. Тусгаар улсын иргэн болж төрснийг маань мөнхөд сануулах улс үндэсний далбаа утга агуулга төгөлдөр, гоо үзэмжийн зохицолт, эрх чөлөөт ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, цог хийморийн илэрхийлэл юм. Монгол хүн бүрийн зүрхэн тольтод омогшил бахархал бадраасан төрийнхөө далбааг Монголын нууц товчоо, морин хуураа дээдлэн өргөмжилсний адил албан байгууллага, өргөө гэр, өрөө тасалгаандаа өнө мөнхийн ерөөл талбин залж, өөдлөн дэвжихийн бэлгэдэл болгон шүтэцгээе. Жил бүр төрийн далбааны өдрөөр залж  мандуулсан  далбаандаа хүндэтгэл үзүүлж хэвшихийг уриалж байна. Ариун голомтоо сахисан монгол түмний шүтээн, тусгаар улсын маань далбаа биднийг хөгжил цэцэглэл рүү хөтлөн, үүрд мандан намирч байх болтугай гэсэн дээ.

-Наадам дөхсөн болоод ч тэр үү, эсвэл өнөөдөртэй холбоотой байж мэдэх юм. Гадуур төрийн далбаагаа намируулсан машин их болж?

-Энэ бол бидний бахархал. Гудамжаар алхаж байхад сэтгэл өег байгаа биз дээ. Монголоороо, төрийнхөө туг далбаагаар гангарч, түүгээрээ бахархах нь бусад үндэстнүүдэд ч гэсэн байдаг зүйл. Бусад оронд бүр хувцас, малгай хийгээд өмсчихсөн байдаг шүү дээ. Одоо хүн бүр ажлынхаа өрөөнд, иргэн бүр гэрийнхээ хойморт залахыг бид уриалаад байгаа юм

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.