Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна
2015.08.19

Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн байдлаар

Монгол улсад:

Тарваган тахал өвчин:

 

Өвчтөн “Д” 16 настай, эрэгтэй. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат. Өвчтний биеийн байдал хэвийн. Зовиургүй байна.

-Мөн тус сумын Барзан гэдэг газарт 3 тарвага үхсэн тухай нутгийн иргэдийн мэдээллийн дагуу мэргэжлийн баг хамтарсан тандалт судалгаа хийж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ

-Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1а/3156 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллах;

-Тарваган тахал өвчнөөс сэргийлэх талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх;

-Хүн амд зориулсан тарваган тахал өвчний талаар инфографик бэлтгэн сурталчлах.

Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол:

Өвчтөн “С” 22 настай, эмэгтэй, Увс аймгийн Тэс сумын харьяат. Боом өвчнөөр өвчилсөн байж болзошгүй тул аймгаас мэргэжлийн баг ажиллаж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ

-Боом өвчний сэжигтэй тохиолдлын мэдээг дэлгэрэнгүй мэдээлэх

-Шаардлагатай гэж үзвэл эрсдлийн түргэвчилсэн үнэлгээ хийх.

Архины хордлого:

8 дугаар сарын 11-18-нд Нийслэлийн эмнэлгүүдэд нийт 327 хүн хандаж, тусламж үйлчилгээнд хамрагдсан нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 37 хүн (10.1%)-иар буурчээ.

Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ

Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх.

Сүхбаатар аймагт ажилласан баг тандалт судалгааны эхний үр дүнг хэлэлцүүллээ 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд шавжинд хазуулсаны улмаас нэг хүн нас барж, хэд хэдэн хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн үйл явдлыг баталгаажуулахаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Талбарын тархвар судлалын албанаас хамтарсан баг ажиллаж, тандалт судалгааны эхний үр дүнг хэлэлцүүллээ.

Ойрын хугацаанд НЭМХ-ийн хор судлалын сектор, ГССҮТ, Хордлогын яаралтай тусламжийн төв болон холбогдох мэргэжлийн салбар зөвлөлүүдэд хандаж, судалгааны үр дүнг сайжруулж, дахин хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

Дэлхий дахинд:

Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:

-БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.

-Дэлхий дахинд 1413 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 502 (35.6%) хүн нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ

Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, мэдээлэл сурталчилгаа хийж байна.

Эбола вирүст халдвар:

-2015 оны 08 дугаар сарын 12-ны байдлаар дэлхийн 10 улсад 28031 хүн өвчилж, 11347 (40%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 3 хүн шинээр мэдээлэгдсэн байна.

Эх сурвалж: ДЭМБ

Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ

ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.