ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА. /2015.08.21/
2015.08.22

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА. /2015.08.21/

2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагийн байдлаар

Монгол улсад:

Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол: 

 Өвчтөн “С” 22 настай, эмэгтэй, Увс аймгийн Тэс сумын харьяат. 8 дугаар сарын 11-нд үхсэн хонь өвчихөд оролцсон. 8 дугаар сарын 12-нд халуурч, эрүүн дээр жижиг цэврүү гарч, улмаар хавдан хар тав үүссэн.

8 дугаар сарын 17-нд сумын эмнэлэгт, 19-нд аймгийн НЭ-т шилжин эмчлэгдэж байна. Өвчтний цусны ийлдэсэнд ЦНШБУ тавихад эерэг дүнтэй, лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ

-Эрсдлийн түргэвчилсэн үнэлгээ хийх;

-Өвчний сэжигтэй тохиолдлын мэдээ, мэдээллийн шуурхай байдлыг ханган ажиллах.

ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ:

Тархвар судлалын 33 дах долоо хоногт улсын хэмжээнд мэдээлэгдсэн халдварт өвчний хам шинжийн дотор цочмог цусархаг суулгалт 45.2%-ийг эзэлж байгаа нь сүүлийн 5 жилийн дундажтай харьцуулахад 3.6 дахин нэмэгдсэн байна (Дүрслэл хавсаргав).

 

 

Эх сурвалж: ХӨСҮТ

Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ

Суулгалт өвчин нэмэгдэж байгаа тухай албан бус сувгаар мэдээлэгдэж буй үйл явдлын мэдээг тандах, баталгаажуулах.

Дэлхий дахинд:

Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:

-БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.

-Дэлхий дахинд 1413 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 502 (35.6%) хүн нас барсан байна. Эх сурвалж: ДЭМБ

Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ

Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, мэдээлэл сурталчилгаа хийж байна.

2015 оны 08 дугаар сарын 19-ны байдлаар дэлхийн 10 улсад 28047 хүн өвчилж, 11347 (40%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 3 хүн шинээр мэдээлэгдсэн ба Сьерра-Леон улсад хүний өвчний тохиолдол тогтвортой буурч байна.