ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА. /2015.08.24/
2015.08.24

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА. /2015.08.24/

2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагийн байдлаар

Монгол улсад:

Тарваган тахал өвчин:

Өвчтөн “Д” 16 настай, эрэгтэй. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат.

-Өвчтөний биеийн байдал дунд зэрэг, биеийн халуун 35.80C, артерийн даралт 100/60 мм.муб, судасны цохилт 1 минутад 68 удаа, амьсгал 18 удаа байна. -Тарваган тахлын хүний өвчний тохиолдол бүртгэгдэж буй “Агар” багт голомтын тандалт судалгаа хийж, 4 тарваганы сэг, зэмийг олзворлон шинжилж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ

-Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1а/3156 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллах;

-Хүн амд зориулсан тарваган тахал өвчний талаар инфографик бэлтгэн сурталчлах.

Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол:

Өвчтөн “М” 48 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн харьяат.

Өвчтөний биеийн байдал хүндэвтэр, 38-39 хэм халуунтай. Зүүн хөлийн тавхайнаас гуя хүртэл хавантай. Олон тооны том, жижиг шингэн бүхий цусархаг цэврүүтэй. Өвчтнөөс сорьц цуглуулан шинжлэхэд боомын үүсгэгчийн ген тодорхойлогдоогүй байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ

-Мэдээллийг холбогдох байгууллагад хүргүүлэх, сурталчилгаа хийх.

-Мал, амьтнаас хүнд дамжин халдварлах халдварт өвчний мэдээлэл, сурталчилгааг эрчимжүүлэх.

Дэлхий дахинд:

Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:

-8 дугаар сарын 13-19-нд Cаудын Араб улсад нийт 19 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас барсан байна. Үүний 15 тохиолдол нь Riyadh хотын эмнэлгээс мэдээлэгджээ.

-БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.

-Дэлхий дахинд 1432 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 507 (35%) хүн нас барсан байна. Эх сурвалж: ДЭМБ

Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, мэдээлэл сурталчилгаа хийж байна.

Эбола вирүст халдвар: 

2015 оны 08 дугаар сарын 19-ны байдлаар дэлхийн 10 улсад 28047 хүн өвчилж, 11347 (40%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 3 хүн шинээр мэдээлэгдсэн ба Сьерра-Леон улсад хүний өвчний тохиолдол тогтвортой буурч байна.

Эх сурвалж: ДЭМБ

Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ

ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.