УИХ-ын гишүүн ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2016.03.22

Арилжааны 12 банктай гэрээ байгуулснаар ипотек үргэлжлэх эрх зүйн орчин бүрдсэн

УИХ-ын гишүүн ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

Өнгөрсөн намрын чуулганаар ХАХНХ-ын яамтай холбоотой хэдэн хуулийг баталсан бэ? Хэдэн хуулийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна?

УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд нийт 30 орчим хуулийн төслийг өргөн барьсан. Үүнээс 15 гаруй хууль батлагдан, хүчин төгөлдөр болоод мөрдөгдөж байна. Он гарсны дараа манай салбарын чиглэлийн дөрвөн хууль батлагдсан. Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль мөн ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай гэсэн дөрвөн чухал хууль батлагдсан байна. Хэлэлцүүлгийн шатанд байгаа зургаан хууль бий.

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг иргэд их сонирхож байна. Ипотекийн зээлийн найман хувийн хүүг таван хувь руу шилжүүлэхэд энэ  санд буй хуримтлал маш их ач холбогдолтой. Энэ жилд таван хувийн хүүтэй орон сууцны зээл авах боломж бүрдэх үү?

Ипотекийн зээлийн хүү бол сүүлийн гурван жилд хэрэгжсэн хөтөлбөрүүдээс хамгийн сайн нь. Зээлийн эргэн төлөлт маш өндөр хувьтай, зээлийн баталгаа маш сайн. Олон сөрөг зүйлийг бууруулахад зохих  үр дүнгээ өгч буй хөтөлбөр. Уг зээлийн хөрөнгийн эх үүсвэр нийгмийн даатгалын сангийн хөрөнгө буюу тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгөөр санхүүжигдэнэ. Арилжааны 12 банктай гэрээ байгуулаад ипотекийн зээлийг цааш үргэлжлүүлэх эрх зүйн орчин бүрдсэн.

Найман хувийн зээлээр орон сууцтай болсон 76 мянган өрх байдаг гэсэн судалгаа бий. Эдгээр өрх бүгд таван хувийн зээл рүү шилжих үү?

    Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү