2019.04.18

О.Баасанхүү: Мэргэжлийн маш өндөр түвшиний хүмүүс өмгөөлөгч хийх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.04.18/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Өнөөдөр мөрдөн байцаагч хийчихээд маргааш нь өөрийнхөө мөрдөж байсан хэргээ өмгөөлөөд явчихдаг. Хуулийг бол дэмжиж байна хамгийн гол нь шүүх засаглал гэдэг чинь прокурор өмгөөлөгч хоёр тэгш мэтгэлцэж дундаас нь шүүх оролцоно. Өмгөөллийн хууль оруулж ирсэнээрээ энэ мэтгэлцэх зарчмыг давуу болгох, ядаж л мөрдөн байцаагчид даалгавар бичих эрх байгаа юу энийг оруулж ирэх үү?

Өнөөдөр яг үнэнийг хэлэхэд захын мөрдөн байцаагч дээрэлхээд байдаг нөгөө хүн нь гуравдагч хүний өмнөөс л явж байгаа. Тэгэхээр өмгөөлөгчийн аюулгүй байдлыг хэрхэн зохицуулж өгсөн бэ? Дээрээс нь үнэгүй өмгөөлөгч гэж нэг юм яриад байна үнэгүй юм гэж байхгүй шүү дээ. Мэргэжилийн маш өндөр түвшиний хүмүүс өмгөөлөгч хийх ёстой. Хуулийн байгууллагынхан тэтгэвэрт гардаггүй яагаад гэвэл өмгөөлөгч хийчихдэг насны хязгаар байхгүй учраас.