2019.10.18
Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд батлагдлаа
Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.18/ нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар ХЗБХ-ны санал дүлгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд танилцуулсан.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х. Болорчулуун нар үг хэллээ. Ингээд Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлая гэсэн саналын томъёоллоор санал хурасалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж хууль батлагдлаа.