2019.06.12

О.Баасанхүү: Байцаан шийтгэх хуулийг УИХ-аар хэлэлцэх хэрэгтэй байна

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.12/ нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

"Байцаан шийтгэх хууль, Өмгөөллийн хууль гэж бий. манай Байцаан шийтгэх хууль мөрдөн байцаах ажиллагаанд өмгөөлөгч огт оролцдоггүй. мөрдөн байцаалт дууссаны дараа хүсэлт илэрхийлдэг. Тиймээс эхлээд Байцаан шийтгэх хуулийг оруулж ирэх ёстой. Олон улсын Мирандаагийн зарчмыг байцаан шийтгэх хуульд оруулах ёстой. Энэ нь байдаггүй.

Өмгөөллийн хуулийг тусгайлан гаргаж байгаа нь мэргэшсэн өмгөөлөгч бий болгоё. Өмгөөлөгчийн бие даасан хараат бус байдлыг бий болгохгүй өмгөөлөгч нь өмгөөлөгчөө өмгөөлдөг юм. Аюултай хүмүүсийг өмгөөлдөг. Хэцүү хүмүүсийг өмгөөлдөг. Ингээд өмгөөлөгчийг нь хам хэрэгтэн болгоод авч явах гээд байдаг аюултай үзэгдэл байгаа юм."