2019.06.12

Ө.Энхтүвшин: Өмгөөлөгч оролцоогүй бол шүүх хурлын шийдвэр хүчингүй болдог зохицуулалт байна уу?

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.12/ нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин

С.Зоригийн хэрэгтэй холбоотой түр хорооны хуралд сууж байхад, тэр хэрэг дээр өмгөөлөгчийн огт оролцоогүйгээр шүүх болоод явчихсан байна лээ. Тэгэхээр энэ хуулиар ямар дэвшил гарч байна вэ? өмгөөлөгчийн оролцоогүй болсон шүүх хурлын шийдвэрийг хүчингүй болгох гэсэн заалт бий юу?

Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил

Дээрх тохиолдолд бол хууль зөрчиж байгаа болохоос хуулийн цоорхой байгаа учраас ийм зүйл болж байгаа биш. Мөн ТЕГ-ийнхан чинь өөрсдийнхөө хүнийг өмгөөлөгчөөр оруулсан асуудал байгаа. Т