Д.Оюунхорол: Насанд хүрээгүй хүн өмгөөлөл авах эрх зүйн зохицуулалт хэрхэн тусгагдсан бэ?
Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.12/ нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
"Энэ хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Өмгөөлөгчийн мэргэжил ур чадвар дээшилж байгаа, чанар хүртээмж сайжирсан гэж үзэж байгаа. Дэлхийн 192 орон тусгайлсан энэ чиглэлийн хуультай. Мэргэжил гэж үзэн хүний эрхийг хамгаалж, шударга ёсыг тогтоох, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх эрхэм зорилготой гэдэг утгаараа өмгөөлөгчийн нэр хүндийг нилээд өндөрт авч явдаг. Тиймээс манай улсад эрх зүйн орчинг сайжруулж, мэргэшлийг дээшлүүлэх талруу явж байгаа нь сайшаалтай юм.
1. Нийгмийг тодорхой бүлгийг хамгаалах чиглэлд эмзэг бүлэг, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг өмгөөлөхөд ямар туслалцаа үзүүлэхээр хуульд заасан байна вэ? Өнөөдрийн нөхцөл байдал бол их хүнд байгаа. Тиймээс насанд хүрээгүй хүмүүсийн өмгөөллийн асуудлыг хэрхэн хуульд тусгасан бэ? Жишээ нь гэр бүлийнхээ хүмүүст хүчирхийлүүлсэн хүүхэд өмгөөлөгч хэрхэн авч, хамгаалуулах ёстой вэ?
2. Мөн насанд хүрээгүй хүүхэд хүүхэд төрүүллээ гэхэд бусдад үрчлүүлэхэд өөрөө насанд хүрээгүй учраас гарын үсэг зурах боломжгүй байдаг. Энэ тал дээр эрх зүйн туслалцаа хэрхэн үзүүлэх боломжтой болох вэ?"
Холбоотой мэдээ
2020.06.03
2020.05.15
2020.05.14
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан