2009.03.19

Авто замын сүлжээ 32, төмөр зам 28 орноор дамжин өнгөрөх гэнэ

ЗТБХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ж. Бат-Эрдэнэ хэлснээр транзит тээврийн сүлжээг бий болгохын тулд 141,0 км авто замын сүлжээгээ 32 оронтой, төмөр замын 81,0 километрийг 28 оронтой холбох гэнэ.

Зөвхөн төмөр зам гэхэд л Хятад, Монгол, Орос, Белорусь, Польш, Германы гаалиар дамжин өнгөрөх аж. Ингэснээр дэлхий дахинд жилдээ 30 тэрбум тонн ачаа тээвэрлэж байгаагийн нэг хувийг буюу 30 сая тонн нь Монгол улсаар дамжин өнгөрвөл ойролцоогоор 60 сая ам.долларын ашиг олох боломжтой гэсэн тооцоо гараад байгаа аж. Гэхдээ энэ “боломж”-ийг авахын тулд эхлээд тээвэрлэлтийн хугацааг богиносгох, үнэ бууруулах, худалдааны байгууллагуу¬дад хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлаар төлөөлөгчид ярилцан зөвшилцөх юм. Тиймээс чуулганд оролцсон төлөө¬лөгчид “Транзит Монгол” тунхаглал гаргасан юм.

Уг тунхаглалд Ази-Европыг холбосон хуурай газрын дамжин өнгөрөх чингэлэг, тээврийн чиглэлийг Монгол Улсаар дайруулан өнгөрүүлэх, хурдын зам төмөр зам барихад хөрөнгө оруулж, хамтран ажиллах. Түүнчлэн эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг алс холын Сибирь рүү экспортлоход шаардлагатай дэд бүтцийг эдийн засгийн харилцан ашигтайгаар байгуулах гэх мэт таван зүйлийг дурдсан байлаа. Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудад Монгол Улсын Засгийн газрын худалдаа, тээврийг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх санал, санаачилгыг нь дэмжихийг ч уриалсан юм. Ямар ч гэсэн уул уурхайгаас хараат байсан манай улс транзит тээврээс дээр хэлсэнчлэн ашиг олж, эдийн засаг, нийгмийн хүндхэн асуудлаа төвөггүйхэн шийдэх бололцоо “ирээдүйн хэт”-д харагдаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.