“Өвсний үндэс” хөтөлбөр Дархан суманд үргэлжилнэ
2022.03.16

“Өвсний үндэс” хөтөлбөр Дархан суманд үргэлжилнэ

УИХ-ын гишүүн Г.Дамдинням өнөөдөр /2022.03.16/ Дархан -Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Дархан сумын 12-р сургуулийн захирал О.Чимэдцэрэн нарын хамтаар Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкитай гэрээ байгуулах ёслолд оролцлоо.

Гэрээний хүрээнд Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 12-р сургуулийн (хуучнаар Энэрэл цогцолбор) барилгыг бүрэн засварлах 615 сая төгрөгийн санхүүжилт шийдэгдсэн.

12-р сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон эмзэг бүлгийн хүүхдүүдэд боловсролын үйлчилгээ үзүүлдэг онцлогтой сургууль юм. Мөн төслийн үр дүнд 6,7-р багийн хүүхдүүд ая тухтай орчинд сурч, боловсрох боломж нэмэгдэх юм.

Өнгөрсөн жил мөн уг хөтөлбөрөөр Шарын гол сумын 17-р цэцэрлэгийн засвар өргөтгөл болон тоног төхөөрөмжийг 400 сая төгрөгөөр сайжруулан шинэчилсэн байна.