Агаар, орчны бохирдлыг бууруулахаар төлөвлөж буй ажлуудыг сонслоо
2022.09.14

Агаар, орчны бохирдлыг бууруулахаар төлөвлөж буй ажлуудыг сонслоо

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг өнөөдөр БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн дарга Б.Алтанзул, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга А.Энхбат нартай уулзлаа.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай" 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлууд, агаарын бохирдлыг бууруулахад түлшний чанарыг сайжруулах талаар авч буй арга хэмжээ, хөрсний бохирдол, усны бохирдол, хог хаягдал, ногоон байгууламж дээр хэрэгжүүлсэн ажлууд хийгдсэн, хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн явц сонслоо.

Мөн цаашид агаар, орчны бохирдлыг бууруулахад хийхээр төлөвлөгдөж байгаа ажлын талаар санал солилцож, өвөлжилтийн бэлтгэлийг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn