2025.06.17

Н.Батсүмбэрэл: Аймгийн төвүүдэд ногоон санхүүжилт, ногоон орон сууцны зээлийг бий болгох хэрэгтэй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2025/06/17ны өдрийн хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл"-ийг танилцууллаа.

Уг төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл дараах байр суурь илэрхийллээ.

Тогтоолын төслийг дэмжиж байна. Барилгын яам, Засгийн газар гэхээсээ илүү нийслэл хотод хотын стандартыг сайн бүрдүүлэх. Улаанбаатар хотын захиргаа, дүүргүүдийн захиргааны асуудлууд гэх мэт. Их хуралд 2040 зогсчихсон. Уг нь 2040тэйгээ нэлээн уялдуулж, стандарттай нь холбож өгмөөр байна.Барилга хоорондын зай, гэрэл сүүдэр яригдана. Хоёрт нь зөвхөн Улаанбаатар төдийгүй орон нутгуудад ялангуяа аймгийн төв, томхон суурин газруудад ногоон орон сууцны зээлийг бий болгох боломжийг бүрдүүлж өгмөөр байна. Монгол гэрийн дулаалга, насжилтыг хэрхэн тооцох вэ? Хэдий хугацаанд хийгдэх бололцоотой байна вэ? Нийтийн орон сууц, амины орон сууц  дээр сайн стандартчилж холбогдох яамнууд хийх хэрэгтэй. 2025-2026 оны өвөлжилт хүнд болох нь байна. Энэ хүнд нөхцөлд томилогдох сайд нар нэлээн анхаараарай. Монгол банк хангалттай сайн ажлаа хийхгүй байна.