2009.07.19

УИХ цоорхойтой хууль баталсан

Өнгөрсөн долоо хоногт батлагдсан Цөмийн энергийн тухай хуулийг  П.Алтангэрэл гишүүн "цоорхойтой" болсон хэмээн үзэж буйгаа илэрхийлж сэтгүүлчдэд хандлаа. Тэрээр "Оюутолгойн гэрээний дуулианд Цөмийн энергийн тухай асуудал бүрхэгдэж өнгөрөх гэж байна. Уран бол Монголын хувьд шинэ салбар. "Бороо гоулд"-ын алдаа энд давтагдах ёсгүй. Хуулийн эхний хэлэлцүүлгийг хойшлуулаад намрын чуулганаар хэлэлцүүлэх санал тавьсан боловч УИХ-ын дарга хүлээж авсангүй.

Энэ хуулийн эхний болоод эцсийн хэлэлцүүлгийг нэг өдөрт хийсэн нь үндсэний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж мэдэх юм. Ураныг ашиглах боловсруулах явцыг хараат бус хөндлөнгийн байгууллага хянах ёстой. Гэтэл Засгийн газрын харьяа Цөмийн энергийн газарт энэ асуудлыг даатгачихлаа. Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй" гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.