Цөмийн энергийн тухай хууль батлагдлаа
2014.02.27

Цөмийн энергийн тухай хууль батлагдлаа

Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн есдүгээр сарын 27-нд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжин УИХ-д оруулж ирсэн.

Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

 УИХ-ын гишүүн Д.Зоригт хуулийн төслийг хэлэлцэх үеэр “Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулсанаар энэ салбарт хөрөнгө оруулах хүсэлтэй хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах боломж нээгдсэн” гэсэн товчхон хариулт өглөө.