С.Ганбаатар: Ухаантай царайлж уран ярьдаг тэнэглэлээ зогсоо!
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.31/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Уран дээр хамгийн том алдаа гарах гээд байна. Бид Оюу Толгой дээрх хамгийн том алдаа юу байсан гээч! Мэддэггүйгээ мэддэггүй байсан. Одоо уран мэддэг царайлж ярихаа зогсоогоод, би Оюу Толгойн асуудалд бие даасан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарсан уу л гэж асууж байсан. Би Н.Учрал сайдыг хүндэлдэг. Гэхдээ Оюу Толгойн гэрээг байгуулчихаад Америк руу зугтчихсан хүнийг нэг болчих вий гэж айж байна. Түүхийн тоглоом болж болохгүй.
Энэ танхим дотор ураны талаар мэддэг, энэ талын гэрээ хийж байсан хүнийг үзээд буцаагаад өгье гэсэн ч байхгүй. Харин олон улсын бие даасан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарч, түүнийг тойрч улс төрчид ярьдаг болохоос биш ухаантай царайлж уран ярьдгаа одоо зогсоо!
Нэгдүгээрт, Оюу Толгойн хамгийн том алдаа юу байсан гээч. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гараагүй байхад улс төрчид ярьсан учраас алдсан. Гадаад руу яваад нүд нь өөр болчихсон ирээд л, хууль, эрх зүйд өөрчлөлт оруулж ирмээр байна гээд яг өнөөдрийн ярьж байгааг ярих болсон. Уран дээр анхаарах хэрэгтэй.
Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 6.2-т “Гагцхүү...” гэдэг үг байгаа шүү. Өөрөөр хэлбэл, “Уран гагцхүү ард түмний мэдэлд байна” гэж байгаа. Ард иргэдэээс асуулгүйгээр 126 гишүүн шийдэж болохгүй. Яагаад яараад байгаа юм бэ. Мөн уранаас цахилгаан эрчим хүч гарах уу. Цахилгаан эрчим хүчийг гоё болгоно л гээд байгаа. Харин та бүхэн шар нунтаг гаргаад зөөх гэж байгаа тухай ард түмэн ярьж байгаа. Реактрын тухай горьдоож нэг ярьчихаад... Тэгвэл уранаас цахилгаан эрчим хүч гарах уу. Монголчууд хямд цахилгаан хэрэглэх үү. Энэ талаар юу байна вэ. Африкаар дүүрэн шар нунтаг гаргаад ядуурчихсан орон дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай. Энэ тэнэглэлээ зогсоо!
Гуравдугаарт, та бүхэн 34 хувийг ярьж байгаа нь сайн байна. Харин 34 хувиа багасгаад 0 болгоход рояалти нь 15 хувь болох уу гэж би Оюу Толгой дээр асууж байсан. Үүнд тооцоо бий юу. Манай ашгийг 3 тэрбум ам.доллар л гэж яриад байгаа. 30 жилд 3 тэрбум ам.доллар уранаас олъё гээд байгаа. Гэтэл бид нүүрснээсээ хамаагүй их мөнгө нэг жилд олдог. Үүний төлөө ухаж болохгүй. Судалгаатай бай.
“Дулаан уул”, “Зөөвч овоо” хоёр бол нийт ураны өрөм нь байгаа. “Дулаан уул” 217 тн 215 гр. Харин “Зөөвч овоо” 1 тн 234 гр байгаа. Бусад нь 0.11, 0.52, 0.1152 гр гээд янз бүр байна.
Түүний асуултад, ЗГХЭГ-ын дарга. Н.Учрал хариуллаа.
Хуулийн хэлэлцүүлгийн төгсгөлд тэрээр байр сууриа илэрхийллээ.