Нэр бүхий гишүүд
2017.09.06

Огцруулах саналтай байгаа гишүүд байр сууриасаа ухраагүй

УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 30 гишүүний гарын үсэгтэй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг наймдугаар сарын 23-нд УИХ-д өргөн барьсан юм.

Улмаар 30-нд УИХ-ын даргын захирамжаар Ээлжит бус чуулган зарлаж, мөн өдөр Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэн, санал хураалт явуулсан.

Гэвч хуралдаанд оролцсон 17 гишүүний 8 нь Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн бол 9 нь татгалзсан санал өгснөөр уг асуудал байнгын хорооны хуралдаанд унасан юм.

УИХ дахь намын бүлгүүдийн тухайд, УИХ дахь АН-ын бүлгийн 9 гишүүн “Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй” гэдэгт байр сууриа нэгтгэсэн бол 65 гишүүнтэй МАН-ын бүлгийн байр суурь тодорхойгүй хэвээр байгаа юм.

Гэвч МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр Төрийн ордонд хуралдаж, Засгийн газрыг огцруулах эсэх талаар дахин хэлэлцэхдээ Засгийн газраа тогтвортой байлгах, УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан шийдвэрийг биелүүлж байх утга бүхий тогтоол гаргасан гэх мэдээлэл байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэлэхдээ улс орныг дайвалзуулж төрийн тогтвортой байдалд халдаж буйг өөр зорилготой хэмээлээ.