2019.01.11

Ц.Цогзолмаа: Асуудал нь орж ирж байгаа гишүүд бусад гишүүддээ гомдох шаардлага байхгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын Ерөнхий прокуророос нэр бүхий дөрвөн гишүүн буюу Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа

УИХ танхим бол үндэсний хэмжээнд аль цэгтээ хүрч хөгжих боломжтой байна вэ? нөгөө талдаа геополитикийн хувьд дэлхийн улс орнуудын хөгжиж байгаа тэр хөгжлийн үзэл санааны чиг хандлага юу байна вэ? гэдэгтэй уялдуулаад бодлого, эрх зүйн чадамжийг дээшлүүлэх үүрэгтэй энд бид сууж байгаа. Гэтэл өнөөдөр үүнийгээ хиж чадахгүй байна. 

Би төрийн институц, бүтцийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий болсон байна. Хуулийн байгууллагаас хийх хэрэгтэй байна гэж асуудал оруулж ирэхээр, УИХ боломжгүй гээд буцааж байгааг эндээс харж болно. Хуулийн байгууллагууд хийх ажилгүйдээ үүнийг хийж байгаа гэж бодохгүй байна. 

Асуудал нь орж ирж байгаа гишүүд бусад гишүүддээ гомдох шаардлага байхгүй. Нэгэнтэй таны үйлдэл хууль зөрчсөн гэж байгаа бол та шалгуулаад, нэр төрөө цэвэрлэх ёс зүйн хариуцлагатай байх хэрэгтэй. "Аваад үлдээчээ" гээд бусад нөхдөө шахаанд хийгээд байх шаардлага байхгүй. Яагаад гэв сайн нөхөр бол "нүдний өөдөс хараад үнэнийг хэлэх" юм.