УИХ-ын гишүүн Л.Энхболд өөртэй холбоотой асуудлаар УИХ дээр тайлбар хэллээ
УИХ-ын чуулганы өчигдөр оройны хуралдаанаар Улсын Ерөнхий прокуророос нэр бүхий дөрвөн гишүүн буюу Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
Өрөө дарах гээд зээл авсан тухай асуудал танилцуулга дотор гарлаа. Тэгэхээр Л.Энхболд гишүүнээс асуумаар байна. Та өртэй компаниа хүнд бэлэглэсэн юмуу? ЖДҮ-ийн зээлтэй компани бэлгэд авчихсан юмуу?
Та энэ асуудал дээр гэрчээр оролцсон уу? сэжигтнээр оролцсон юмуу? Та мөрдөн байцаагчийн ажилд яаж саад болоод байгаа юм? гэсэн асуултыг асуумаар байна. Тэгэхгүй бол та зээлээ төлөх гээд зээл авсан мэт ойлголт яваад байна.
Нөгөө талаар та нүүрстэй холбоотой мэдээллийг анх гаргаж тавьсан. Энэ Засгийн газрын хэмжээнд яригдаад үнэн гэдэг нь тогтоогдсон. Тэгэхээр тэдгээр хүмүүс үүнтэй холбоотойгоор өс авах гэсэн зүйл байна уу? та тайлбар хэлээч.