2019.01.11

М.Билэгт: Зээл зөв хүндээ очих эхлэл нь болж байна

Өнөөдөр /2019.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын прокурорын саналыг хэлэлцлээ. Асуудлыг урд шөнө хэлэлцэж эхэлсэн бөгөөд эхлээд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн асуудлыг хэлэлцсэн юм.

М.Билэгт: Сүүлийн 28 жил зах зээлийн эдийн засагт шилжээд, өмнө нь байсан улсын төр иргэддээ үйлчилдэг, үйлчилгээг бүр сайжруулна гэж амлаж байсан. Ард түмэн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байснаа гэнэт задарсан. Амьдралаа авч явахын тулд, байр сууриа олохын тулд хүнд байдалд орж байсан. Иргэдийн татвараар монголын төр, төрийн албан хаагчид цалинжиж байна. Монгол Улсын хүн ам 3 саяхан. Хөдөлмөр эрхлэх насныхан нь 1.3 сая. 200-гаад мянга нь л төрийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ гэсэн уриатайгаар тогтмол орлоготой байгаа. Монголын төрөөс иргэдийнхээ хийх гээд байгаа ажилд нь нэн хөнгөлөлттэй хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэхийн тулд янз бүрийн л арга хэмжээ авч байна. Гэхдээ энэ нь иргэдэд хүрсэнгүй. Хүргэхийн тулд энэ алдаан дээрээ суралцаж, ажиллах хэрэгтэй болж байна.

1 тэрбумын зээлийг малжуулах төсөлд өгөөд, малчид 10 сая төгрөгөөр 200-300 бог мал аваад хөл дээрээ босох бүрэн боломжтой. Гэтэл төрийн эрх мэдэлтнүүд дундаас нь авч, завшуулснаас болоод иргэд ажилгүй, орлогогүй болж байна. ЖДҮ-г дэмжих сан уг нь бол зөв сан. Зөв хүнд нь л хүргэх ёстой. Цаашдаа иргэддээ зөв эзэндээ очих эхлэл тавигдаж байна.