Д.Тэрбишдагва: Надад ЦЕГ 3000 хүн цугларсан гэдэг тоо өгсөн
УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын Ерөнхий прокуророос нэр бүхий дөрвөн гишүүн буюу Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Аливаа асуудлыг суурийг эхнээс нь ярьж, таслан зогсоогоогүйгээс ийм зүйл үүсээд байгаа юм. 2008 онд жинхэнэ МАНАН-эхэлж, Стандарт бус Засгийн газар байгуулагдсан. 7 сарын 1-ний үймээн самуун өрнөж, олон иргэд хохирсон ажлын дараа Оюутолгой гэж айхавтар гэрээ байгуулсан юм. Энэ гэрээг шалгахаар, гэрээ өөрчлөх болгондоо маш сэм байдлаар хуульд өөрчлөлт оруулдаг байсан нь өнөөдөр харагдаж байна. Тэр үеэс хичнээн олон хүн ярьж байсан билээ..тэр бүрт сайжруулахгүй байсаар байгаад Дубайн гэрээг байгуулсан. Тэр том ажлыг шалгахад маш олон ажлын хэсэг хэрэгтэй юм байна лээ. Эндээс үзэхэд цаашдаа Төр, нийгэм зүтгэж байгаа хүмүүс аливаа зүйлийг Монгол улсын эрх ашгийн эсрэг зүйл хийж болохгүй шүү гэдэг том дохио шүү".