Д.Оюунхорол: Тусгай хамгаалалттай газар нутаг үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийг олон нийтэд зарлах хэрэгтэй.
Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ төслөөр 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газар, Нөмрөгийн дархан цаазат газар, Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газар, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Булган голын эх, Их онгогийн байгалийн цогцолборт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөлөөр, шинээр Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул,Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Цагаан дэлийн агуйг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах юм.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
Энэ тогтоолын төсөл бол 2016-2020 онд хууль тогтоомжийг боловсронгуй болгох Үндсэн чиглэлд орсон байсан. Энэ нилээн удаан хугацаанд судлагдсан. Манай яамны мэргэжилтнүүд нилээн судалгаа хийж байж оруулж ирсэн. Энэ төслийг оруулж ирэх амаргүй, бэрхшээлтэй байдаг. Гэхдээ Монгол улс тусгай хамгаалалтай газар нутгийнхаа хэмжээг нэмэгдүүлж, газар нутгаа онгон дагшнаар нь авч үлдэх асуудал нь маш чухал байгаа.
Цаашид олон арга хэмжээг авч ажиллах хэрэгтэй. Нэгдүгээрт тусгай хамгаалалттай газар нутаг үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийг олон нийтэд зарлах хэрэгтэй. Энэ ажил маш муу хийгддэг.
Хариуцлагагүй уул уурхайгаас болж Монголын байгаль дэлхий сүйрч, сүйдэж байгааг 100 хувь хүлээн зөвшөөрч байгаа. Тийм учраас хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр, нөхөн сэргээх эрхзүйн зохицуулалтыг яаралтай оруулж ирэх ёстой. Энэ төсөл яам дээр явж байх ёстой. Үүнийг яаралтай оруулж ирэх ёстой.
Дараагийн асуудал Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлуулсан. Үүнтэй холбоотой хийж хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. . Тэгэхээр байгаль орчноо хамгаалдаг, нөхөн сэргээлт хийдэг, мод тарьдаг, ногоон байгууламжийг нэмэгдүүлдэг, бий болгодог ААН-үүд, байгууллагуудыг тусгайлан дэмждэг бодлого гаргаачээ.
Холбоотой мэдээ
2020.06.03
2020.05.15
2020.05.14
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан