2019.04.18

Л.Болд: Тусгай хамгаалалтад авсан нутаг дэвсгэрт тогтоол хэрэгжүүлэхгүй байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.18/ хуралдааны эхэнд “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Тогтоолын төслийн агуулга нь есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авах тухай юм. Эдгээр 22 газар нь нийтдээ 9 аймгийн 29 сумын 3.4 сая га талбайг хамарч байгаа ажээ.

Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах тухай судалгааны дүн гарчээ.

Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болох юм байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Болд:

"Газар нутгийг авчаад хамгаалж чаддаг бол тогтоол гаргахад асуудал алга. гэтэл тусгай хамгаалалтад авчаад тогтоолыг хэрэгжүүлж чадахгүй байна. Бид Богд уулыг дархан цаазат газар гэж авсан хэрнээ одоо байдал ямар байгааг хүн бүр мэднэ. 

Мэргэжлийн байгууллага нь Богд уулын эргэн тойронд байгаа нөхцөл байдлын мэдээллийг тоо баримт, нэр устай нь гаргаж өгмөөр байна. 

Ноён уулыг тойроод Сентерра голдтой холбоотой зөрчил тэмцэл гарсан. Эцэстээ шүүхийн шийдвэр гарч Монголчууд ялсан. Энэ нь Сингапурын компанид шилжсэн. сурагтай байна. Одоо тэнд нөхцөл байдал ямар байна вэ? 

Өмнөговь аймгийн иргэдтэй уулзсан. Монголын газрын баялгийн 60-70 гаруй хувь нь тэнд байна. 30 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалттай хамгийн том бүтээн абйгуулалт хийгдэж байна. Гэтэл тэнд усны асуудлаа шийдээгүйгээс болж гүний усны гачаал бий болжээ. Тэнд нутгийн иргэд босоход бэлэн болж. Тост, тосон бумбын нуруу байгалийн хамгийн үзэсгэлэнт газрын ховор ургамал амьтан бүх талаас нь шахаад сүүлийн нуугдах газар нь болж байна. гэтэл уул уурхайн зөвшөөрөл өгөөд тэд ажлаа эхэлж байна. 

Энэ бол том зөрчил бий болгоно шүү. үүни йг яаралтай зогсоохыг шаардаж байна. Яагаад хулгайгаар Тост, тосон бумбын нурууг тусгай хамгаалалт, дархан цаазат газраас гаргасан юм бэ? Энэ үнэн үү?"