2019.01.31

Б.Энх-Амгалан: Ойн сан, усны эхийг хамгаалах тал дээр анхаарал хандуул

Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.  Энэ төслөөр 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газар, Нөмрөгийн дархан цаазат газар, Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газар, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Булган голын эх, Их онгогийн байгалийн цогцолборт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөлөөр, шинээр Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул,Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Цагаан дэлийн агуйг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах юм.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

“Байгаль орчин, газар шороогоо хамгаална гэж байгаа ямар ч хүнтэй би 2 гараа өргөөд дэмжинэ. Гэхдээ төсөл хэрэгжүүлэгчд анхаарах ёстой хэдэн зүйл байна.

  1. Ойн сан, усны эхийг хамгаалахад анхаараач ээ. Монгол Улс бол өөрийн төдийгүй хөрш орнуудын том гол, нууруудын эх манай улсад байдаг. Галуут нуур, байгаль далай, Енисей мөрөн. Амур мөрний эх манай улсаа эхтэй. Тиймээс хөрш орнуудын мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж, хамгаалах асуудлыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

  2. Ой хээрийн түймэр, хортон шавьжтай тэмцэх тал дээр онцгой анхаараач ээ. Сибирийн улаан шавьж Минжийн хангайг дуусгаж байна. Үүн дээр хамтран тэмцэх талаар бодлого боловсруулах нь зүйтэй.”

  3. Уул уурхайн олборлолтын асуудал дээр ойн сан, усны эх бүхий газарт олборлолт явуулахыг таслан зогсоомоор байна. Түүх соёлын өв хадгалагдсан Ноён уул, Төөрхийн нарс зэрэг газруудыг хамгаалах хүсэлтэй байна. Яам ямар бодлоготой байгаа вэ?

  4. Ойн сан усны эх болсон газраа маш яаралтай анхаарч ажилламаар банйа шүү. Ялангуяа Ураны олборлолт хийх цаг манай улсын хувьд болоогүй байна.

  5. Соёлын өвийг ухаж төнхөөд байдаг асуудлыг бас таслан зогсоох хэрэгтэй байна шүү. Үүнийг салбарын яам, хариуцсан байгууллага нь анхаараарай.