2019.05.02
Б.Баттөмөр: Манай улсад байгаль орчны эсрэг гэмт хэргийн тоо ямар түвшинд байна вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтанд авах тухай" тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авах тухай юм. Эдгээр 22 газар нь нийтдээ 9 аймгийн 29 сумын 3.4 сая га талбайг хамарч байгаа ажээ. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах тухай судалгааны дүн гарчээ. Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болох юм.
Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.