2023.06.08
Хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыг Архангай аймагт зохион байгуулж байна
ХЭҮК-оос “Тэгш тусгал” төрийн бус байгууллагын орон нутгийн гишүүдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг бэхжүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэн хэрэгжүүлэх хүний эрхийн сургагч багш бэлтгэж, тэднээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх, түгээх зорилго бүхий ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ сургалтыг 2023 оны 06 дугаар сарын 06-09-ний хооронд Архангай аймагт зохион байгуулж байна.
Сургалтыг ХЭҮК-ын Хүний эрхийн сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга Х.Цэцгээ, ахлах референт Э.Мөнхзул, Б.Энхбаяр, Архангай аймаг дахь референт С.Мөнгөнзаяа нар
- -Хүний эрх хамгаалагч,
- -Үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөө,
- -Бэлгийн цөөнхий эрхийн асуудал,
- -Ахмад настны эрх, хамгаалал,
- -Хүний хувийн нууц ба мэдээлэл хайх, хүлээн авах эрхийн зохицуулалт сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.