Хүний эрх хамгаалагчийн хорооны үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Увс аймагт ажиллаж байна
2023.06.07

Хүний эрх хамгаалагчийн хорооны үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Увс аймагт ажиллаж байна

ХЭҮК-с Хүний эрх хамгаалагчийн хорооны үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 06-наас 09-ний өдрүүдэд Увс аймагт ажиллаж байна.

Монгол Улсад Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар Хүний эрх хамгаалагчийг хамгаалах үндэсний тогтолцоо шинээр байгуулагдсан билээ.

Хүний эрх хамгаалагчийг хамгаалах үндэсний тогтолцоо болон Хүний эрх хамгаалагчийн хорооны үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 06-наас 09-ний өдрүүдэд Увс аймагт Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал, Увс аймаг дахь ХЭҮК-ын референт Я.Хонгорзул, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн ажилтан А.Балдангомбо нар ажиллаж байна.

Тус ажлын хэсэг орон нутагт ажиллаж буй хуульч, өмгөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын сонгуульт ажилтнууд, хүний эрх хамгаалагч иргэдтэй уулзалт зохион байгуулж, “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах үндэсний тогтолцоо” сэдвээр танилцуулга хийлээ. Мөн Улаангом сумын 3, 4, 5, 6 дугаар багийн иргэдэд “Хүний эрх хамгаалагч” кино хэлэлцүүлэг хийж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

06 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Төрийн захиргааны алба хаагчид болон иргэний нийгмийн байгууллагуудад зориулсан “Хүний эрх хамгаалагч” сургалтыг зохион байгуулахын зэрэгцээ 16 цагаас Улаангом сумын багийн иргэдэд “Хүний эрх хамгаалагч” кино хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулна.