“Хүний эрх хамгаалагчийг хамгаалах үндэсний тогтолцоо” сэдвээр мэдээлэл хийлээ
2023.06.09

“Хүний эрх хамгаалагчийг хамгаалах үндэсний тогтолцоо” сэдвээр мэдээлэл хийлээ

Хүний эрх хамгаалагчийг хамгаалах үндэсний тогтолцоо болон Хүний эрх хамгаалагчийн хорооны үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 06-наас 09-ний өдрүүдэд Увс аймагт Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал, Увс аймаг дахь ХЭҮК-ын референт Я.Хонгорзул, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн ажилтан А.Балдангомбо нар ажиллаж байна.

2023 оны 06 дугаар сарын 07-ны үдээс өмнө аймгийн төрийн захиргааны байгууллагын алба хаагч, сургуулийн нийгмийн ажилтан, цэцэрлэгийн багш, иргэний нийгмийн байгууллагуудын оролцогчдод “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах үндэсний тогтолцоо” сэдвээр мэдээлэл хийлээ.

Мөн шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад сургалт хийхийн зэрэгцээ багийн иргэдэд зориулсан кино хэлэлцүүлгийг багийн хэсгийн ахлагч, багийн нийгмийн ажилтнуудад зориулан зохион байгууллаа.