Ховд аймагт “Хүний эрх хамгаалагч” кино хэлэлцүүлэг зохион байгуулав
2023.06.15

Ховд аймагт “Хүний эрх хамгаалагч” кино хэлэлцүүлэг зохион байгуулав

ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондовоор ахлуулсан Ажлын хэсэг 2023 оны 06 дугаар сарын 14-нөөс Ховд аймгийн Жаргалант, Дарви суманд ажиллаж байна.

Энэ хүрээнд Жаргалант сумын 1, 2, 3, 4 дүгээр багийн иргэдэд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоо, Хүний эрх хамгаалагчийн хорооны үйл ажиллагааг сурталчлах зорилгоор “Хүний эрх хамгаалагч” кино хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт 34 иргэн оролцож, Хүний эрх хамгаалагчийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл авав. Дээрх багуудад тус кино хэлэлцүүлгийг нийтдээ 3 удаа зохион байгуулах тул иргэд та бүхэн өргөнөөр оролцохыг урьж байна.