Л.Болд: Бодлого ярихдаа хүнээсээ хол дандаа амьгүй зүйл ярьдаг
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд:
Ирэх жил сонгуулийн жил одоо их хурлаас гарч байгаа энэ шийдвэр бол сонгууль дамжсан засаг дамжсан төрийн бодлогыг намчирхсан хуваагдсан үзлээс дээгүүр тавьж шийдвэрлэх ийм сайхан бололцоо.
Энэ төсвийн хүрээний мэдэгдэлд айл өрхийг дэмжих яг ажил хийж буй хүмүүсээ дэмжих бодлого тусч чадсан уу? Манай хамгийн том алдаа энэ дээр байна. Ипотекийн асуудлыг хэлбэр төдий ярьсаар л байвал болохгүй ээ.
Ажил хийж буй хүмүүсийн цалин хөлс яг яаж нэмэгдэх вэ энэ тал дээр маш ойлгомжтой хариу өгөх хэрэгтэй. Бид төсөв ярихаар дандаа амьгүй зүйлийг ярьж байна. Боловсрол эрүүл мэнд дандаа байшин барилга ярьсан байгаа тэр багш эмчийн хөгжил дээр төсөв ярьдаггүй. Мал хамгаалах сан гэж малчны гэж амьтай зүйл ярьмаар байна. Хүнээсээ хол хүн байхгүй юм шиг.
Холбоотой мэдээ
2021.07.26
2021.06.02
2021.05.25
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТБХ-ны хуралдаан