2020.08.21

Б.Бейсен: Баян-Өлгий аймагт долоон төрлийн төсөл хасагдсан, үүнээс ажил нь 85 хувьтай байгаа

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бейсен: 2020 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээнээс Баян-Өлгий аймгаас долоон төсөл, арга хэмжээ хасагдсан байна. Халуун усны барилга, сургуулийн дотуур байрны барилгын их засвар, соёлын төвийн барилга, модон гүүр, сайжруулсан зам гэх мэт ажлууд хасагджээ. Холбогдож асуухад ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна. Энэ асуудлыг дэмжиж баталж өгөхийг хүсэж байна.