2020.08.21
Н.Учрал: Шинэ эдийн засгийг бий болгоход бодлого хэрэгтэй байна
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
“Шинэ эдийн засгийг бий болгоход бодлого хэрэгтэй байна. Энэ нь төсөв мөнгөтэй холбоотой зүйл биш. Гзйцэтгэл харахаар 2016 оноос санхүүгийн зах зээл дээр 14 олон нийтэд хувьцаагаа санал болгосон. Үнэт цаасны биржээр 1 компани олон нийтэд хувьцаагаа санал болгосон гээд нийтдээ 81,4 тэрбум төгрөг татсан байна. Энэ бол 57%-иар 3 жилийн дотор өссөн байна. Үүнд төрийн дэмжлэг байсан байж болно. Гэхдээ энэ бол хувийн хэвшил компаниуд өөрсдөө нээлттэй компани болъё гэсэн хэрэгцээ шаардлага байна. Өөрөө хувьцаа авая гэсэн ойлголт бий болж байна. Өөрчлөлт харагдаж байна. Эргээд гүйцэтгэлээс харахаар бид жишээ нь компаниудынх нь тоо Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй 198 компани байсан хэрнээ 3 жилийн дотор 29 компаниар буурсан байна. Компани хэрвээ олон нийтэд хувьцаагаа арилжаалбал зах зээл нь байна. Төр дэмжвэл мөнгө босгож болж байна. Гэтэл компаниуд буураад байгаа нь хууль эрх зүйн орчинтой холбоотой. Сангийн яамны зүгээс мэдээллийн ил тод байдлын хууль эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлага байна.
20 гаруй жил огт хөндөөгүй Дампуурлын тухай хууль гэж хууль байна. Энэ хууль өөрөө дампуурчихсан хууль байна. Хүн хүрч чаддаггүй. Хөрөнгө оруулагч, бизнесийн эрх ашгийг хамгаалахад энэ хууль хангалттай биш. Шинэ эдийн засгийг бэхжүүлье гэж байгаа бол санхүүгийн зах зээлээ босгож ирэх ёстой гэж үзэж байгаа бол мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Дампуурлын тухай хуулиа Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран сайжруулахгүй бол болохгүй. Энэ чиглэлд хийж байгаа зүйл бий юу?
Дээрээс нь даатгалын компаниуд байна. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 365 тэрбум төгрөг байгаа. Энэ бол 2016 орнтой харьцуулахад 43 хувиар өссөн. Гэтэл даатгалын компанийн дотор зөвхөн даатгалын үйл ажиллагаа явуулдаг биш тэтгэврийн сангийн үйл ажиллагаа явуулдаг даатгалын компани нэртэй компаниуд бий болсон. Энэ бол ХЗХ шиг иргэдийг хохирооно. Насан туршийн даатгалд хамрагдаж байгаа тэтгэврийн сан нэртэй олон байгууллага өнөөдөр даатгалын эрх зүйн орчинд үйл ажиллагаа явуулаад 1 компани дээр 2000 гаруй хэрэглэгчтэй. Сар бүр мөнгө төлөөд явж байна. Ирээдүйд тэтгэвэр авч, өвлүүлнэ гэж бодоод явж байгаа. Хүссэн ч эс хүссэн ч даатгалын эрх зүйн орчинг сайжруулах ёстой.
Өнгөрсөн 4 жил Чөлөөт бүсийн хууль орж ирэхэд дижитал бирж байгуулах асуудал хөндөгдсөн. Үүнийг хэрэгжүүлэх, үнэт цаасыг блокчейн дээр санал болгох, хөрөнгийн бирж дээрх олон босгыг багасгах ажил байгаа. Үүнийг Инновацын хуульд гарааны компани хувьцаагаа арилжаалж болно гэж заасан. Үүнийг СЗХ хийх ёстой. СЗХ тайлан нэгтгэдэгээ болиод санхүүгийн зах зээлийн бодлого руугаа орох вэ? ”
Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.