2025.06.18
П.Сайнзориг: Сайд нар ирээдүй цаг дээр бага ярьж, одоо цаг дээр бодитой ажил хийгээсэй
УИХ-ын чуулганы /2025.06.17/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж сайд нарыг танилцууллаа. Улмаар Ерөнхий сайд захирамжаа гардуулан 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдлаа.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг дараах байр суурийг илэрхийллээ.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд кабинетын гишүүдээ танилцуулж байгаад хүндэтгэлтэй хандаж байна. Бодлогоо оруулж ирсэн сайд тун ховор байна. Сайд нар цаг үеийн шинжтэй, цаг хугацаандаа батлагддаг асуудал оруулж ирдэг. Харин салбарынхаа бодлогын асуудлаар Ж.Энхбаяр гишүүн нэг асуудал оруулж ирлээ, С.Амарсайхан, Н.Учрал гэх мэт сайд нар цөөхөн хэдэн асуудлууд оруулж ирлээ. Үүн дээр анхаарч ажиллахыг хүсэж байгаа юм. Сайд нар ирэээдүй цаг дээр бага яриарай. Ийм зүйлийг хийлээ гэдэг өнгөрсөн цаг дээр бодит ажилтайгаар хичээж ажиллаасай. Хоёрдугаарт, төрийн албан дээр шийдэл, саналуудыг хэрэгжүүүлэхдээ ААН, иргэддээ нэг сонголтыг тулах биш хэд, хэдэн сонголтыг санал болгодог бодлогыг бүгд барихыг хичээгээсэй. Төрийн бодлого ард иргэддээ боломж өгөх байдлаар анхаараасай. Эдийн засгийн хөгжлийн яам дээр Н.Учрал сайд очиж байна. Өнгөрсөн цаг хугацаанд нэлээн галтай асуудлуудыг аваад гарахыг хичээгээд явлаа. Н.Учрал сайд худалдан авах ажиллагааны хууль хийчихнэ гээд нэлээн галтай зүйлүүдийг аваад явж байсан боловч чиг үүрэг өөрчлөгдөж байна. Тэгэхдээ Эдийн засгийн хөгжлийн яамыг арай өөр түвшинд аваачмаар байна аа. Жилийн хөгжлийн төлөвлөгөө гэх мэт болсон болоогүй баахан юм жагсааж биччихээд, үүнийгээ санхүүжүүлэх шийдэлгүй баахан явлаа. Өнгөрсөн жилд эдийн засгийн өсөлт 7,9%-тай байсан бол өнөөдөр 2,4 байх жишээний. Иймэрхүү байдалтай яам хүлээж авч байна даа. Тэгэхээр энэ үзүүлэлт таны үед өссөн байгаасай гэж хүсэж байна. Монгол Улсын эдийн засгийг тэлэх, ард иргэдийн буюу өрхийн энэ орлогод нөлөөлөх, ямар бодлого явбал эдийн засаг бодит байдлаараа иргэдийн хармаанд орж ирэх юм гэдэг бодлогыг Эдийн засгийн хөгжлийн яам зөв бодлогоор гаргаж ирэх хэрэгтэй.

Сэтгүүлч