2024.11.29
Д.Энхтүвшин:Бусад хуулийг ямар дэгээр хэлэлцэх вэ
УИХ-ын чуулганы /2024.11.29/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Төсвийн тодотголтой холбоотой хамт өргөн мэдүүлсэн болон бусад хуульд өөрчлөлт орох магадлал байна. Тухайлбал төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн орлого нэмэгдэж магадгүй. Бусад хуулийг ямар дэгийн дагуу хэлэлцэх вэ.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn