2024.10.18

Ц.Идэрбат: Эрчим хүчний үнэ нэмэгдэхэд инфляц төсөөлснөөс өндөр гарвал эрсдэлээ яаж үүрэх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.18/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: 

Монгол Улсын төсөв үндсэн гол ажил руу чиглүүлж байна. Иргэд 14 мега төслийг дэмжиж байгаа, мөн хүлээлт их байна. Төрөөс баримтлах мөнгөний бодлогоо баталж инфляц 5+,-2 хувь болгосон. Сарын дараа эрчим хүч нэмэгдэхэд инфляц 1 хувь нэмэгдэнэ гэж байсан, энэ тооцооллыг хэрхэн гаргасан бэ. Манай улсад юмны үнэ сургаар нэмэгддэг. Энэ Засгийн газар шатахууны үнэ барьж чадсан. Харин эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалан юмны үнэ төсөөлснөөс илүү нэмэгдвэл эрсдэлээ яаж тооцоолсон бэ. Яагаад гэвэл талхны үнэ үүнд шингээд орж ирнэ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар яаж ажиллаж байгаа вэ. Юмны үнэ үндэслэлгүй нэмэгдэхэд хариуцлага тооцох боломж байдаггүй. Ийм тохиолдолд төр яаж ажиллах вэ. Өнгөрсөн хугацаанд дотооддоо үйлдвэрлэдэг гурилын үнээ хянаж чадаагүй.

Түүний асуултад Эдийн засаг хөгжлийн яамнаас хариулт өглөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn