2025.07.03

П.Сайнзориг: Арилжааны банкнуудаас олгож байгаа зээлийн бүтээгдэхүүн дээр шимтгэл хураамжийг заримдаа үндэслэлгүй тогтоогоод байна

УИХ-ын чуулганы 2025.07.03-ны өдрийн хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг дараах байр суурийг илэрхийллээ.

Нэгдүгээрт,

шүүхийн шийдвэрүүд гарсан. Арилжааны банкнуудаас олгож байгаа зээлийн бүтээгдэхүүн дээр шимтгэл хураамж заримдаа үндэслэлгүй тогтоогоод байна. Огт авч болохгүй гэж хэлж байгаа юм биш. Үндэслэлгүй тогтоогоод байна. Энэ бүх асуудлуудыг үндэслэлтэй эргэж харах ёстой. Сүүлийн үед зээлийн мэдээллийн сантай холбоотойгоор үйлчилгээ бараг хэрэглэгч өөрөө мөнгөө төлөөд лавлагаа өгч зээл дээрээс нь нэг хувийн шимтгэлийг нь шууд суутгаад авчхаж байгаа. Бүх төрлийн зээл дээр. Мөн ипотекийн зээл дээр үргэлжлээд байгаа юм шиг байна. Уг нь банкны шийдвэр гарчихсан, шүүхийн шийдвэр гарчихсан байгаа. Үүнийг мөрдүүлэх чиглэлд Монгол банк төв банк юу хийж байгаа вэ? Шүүхийн шийдвэрийг биелүүлэх асуудал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

Хоёрдугаарт

сүүлийн үед арилжааны банкнаас ББСБ ломбардууд руу зээлж байна. Энэ нь мөнгө хүүлэлтийн схемийг л төв арилжааны банкнуудаараа дамжуулж энэ бодлого дэмжигдээд байгаа. Монгол банкны ерөнхийлөгчийн шийдвэрээр хориглож байгаа гэж хэлсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуультай нийцэхгүй хууль давсан журам болж болно. Тийм учраас уг асуудлыг намрын чуулганаараа арилжааны банкнаас ББСБ ломбардууд руу зээл олгодог энэ үйл ажиллагааг хуулиар хориглоё гэдэг асуудлыг Н.Батсүмбэрэл гишүүн бид 2 ярьж байгаа. Энэ асуудал дээр ер нь хэмжээ дамжаа ямар байгаа вэ? давтамж хэр байгаа вэ? Төсвийн уур амьсгал хэмнэлтийн горимд явж байдаг Монгол банк 690 орон тоо батлуулаад авчихсан юм байна. өнөөдөр 641 орон тоотой ажиллаж байгаа гэж мэдээлэл авсан. Төв банк одоо энэ төрийн байгууллагуудаас ганцаараа орон тооны дээд хязгаараа тогтоохгүй явж байгаа ганц байгууллага байгаа. Хараат бус байдал гэдэг зүйлийг буруу ойлгочихсон. Өөрөө мөнгө хэвлэдэг. Өөрөө төсвөө баталдаг ийм байдлаараа бусад төрийн байгууллагадаа үлгэр жишээ үзүүлж байгаа юу? Төрийн хэмнэлтийн бодлого дээр төв банкан дээр чиг үүргийн давхардлыг арилгах арга хэмжээг авах уу? Төв банк бол төсвөө баталж байгаа мөн мөнгө хэвлэж байгаа. Хэвлэсэн мөнгөний асуудал дээр аудит ордог л байх. Тэгэхдээ аудит ч нэг аргалаад л өнгөрчихдөг юм шиг байгаа. Олигтой ч юм хэлдэггүй. Хяналтын хороо сул ажиллаж байх шиг байна. Одоо УИХ-аас томилогдож байгаа. Эцсийн дүндээ энэ мөнгө инфляц болж нөлөөлнө. Төв банк цаашдаа мөнгөний бодлогын асуудлаа ярьдаг байгууллага байхгүй бол мөнгөний бодлогоо ч барьдаг, хяналт шалгалт гээд банкнуудаа 2 үзүүртэй байдлаар орж байгаа шүү. Хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх ёстой шаардлагатай бол орон тооны хязгаарыг баталж өгдөг хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд ч гэмгүй.

Түүний асуултад, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.